Та хүүхдэдээ "Дуугүй бай, чимээгүй бай, битгий саад болоод бай" гэж хэлдэг бол насны эцэст уйлж суухдаа бэлдэх хэрэгтэй

Та хүүхдэдээ "Дуугүй бай, чимээгүй бай, битгий саад болоод бай" гэж хэлдэг бол насны эцэст уйлж суухдаа бэлдэх хэрэгтэй

Амьдрал заавартайгаа ирдэггүйн адилаар хүн бүр хэрхэн сайн аав, ээж байх ёстойгоо мэдэхгүй төөрөлдөх нь бий. Бид бүгд л үр хүүхдийнхээ төлөө ажиллан хөдөлмөрлөж, бүхий л сайн сайхныг тэдэндээ хүсдэг. 

Гэхдээ...

Та хүүхдээ идэх хоол, өмсөж зүүхээр л дутаахгүй байвал болоо гэж боддог эцэг, эхчүүдийн нэг юм биш биз? Хайраар тэтгэгдэж өссөн хүүхэд ирээдүйд эцэг, эхийнхээ ачийг сайн хүн болж хариулдаг бол хайрлуулж өсөөгүй хүүхэд өр өшиглөдөг жамтай. Ялангуяа та гар утсаа үзээд буйдан дээрээ хэвтэж байхдаа, гал тогоондоо хоолоо хийгээд зогсож байхдаа, аль эсвэл ажилдаа анхаараад сууж байхдаа энхрийлэл хүссэн хүүхдэдээ "Дуугүй бай, чимээгүй бай, битгий саад болоод бай" гэж хэлдэг бол насны эцэст уйлаад сууж байхдаа бэлдэх хэрэгтэй болов уу?

Яагаад гэвэл та хүүхдэдээ чухал үед нь хань болоогүй шүү дээ. Амыг нь таглаж, хөдөлгөөнийг нь хорьлоо гээд хүүхэд чинь сайн хүн болж төлөвшихгүй. 

Харин ч эсрэгээрээ тэд аав ээжийн өмнө амаа хамхих ёстой гэж бодон өсвөр насандаа бүх зүйлсээ нуух болно. Тэд угтаа бол аав, ээж угаасаа надад туслахгүй, хайрлахгүй, сонсохгүй гэсэн бодлоор тархиа тэтгэж бие хүн болж хүмүүжинэ. 

Энэ бүхний эцэст юу тарина түүнийг хураана гэдэг шиг та хийсэн үйлдлийнхээ хариуг харин ч нэг томоор хүлээж авна даа. Энгийнээр хэлбэл нас ахиад, хүүхдийн тань тусламж хэрэг болох цагт тэд таны хэлдэг байсан шиг "Дуугүй бай, чимээгүй бай, битгий саад болоод бай"!!! гэх үгсийг нүд рүү чинь хараад хэлэх болно. Дараа нь өөрсдийн үр хүүхдээ ч тэгж өсгөнө.

Аргагүй шүү дээ. Тэд "Алив ярь, би сонсьё, яаж туслах уу" гэдэг үгсийг сонсож өсөөгүй юм чинь... Үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Хүүхэд эцэг, эхийн толь байдаг учраас өөрсдөдөө л гомдохоос яахав. Гэхдээ цаг хугацаа оройтохоос өмнө бүхнийг залруулж болно шүү дээ. Зүгээр л, хүүхдээ сонс, хайр хүссэн үед нь хамт бай. Насаараа таны дэргэд хормойноос чинь зуурахгүйгээс л хойш хэсэгхэн хугацааг өөрийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө зарцуулахад л хангалттай. Тэгж чадвал та насны эцэст хүндлэл хүлээсэн, нүүр бардам  эцэг, эх байх болно.

Хайр бол хайртай гэж хэлээд баталгаажчихдаг зүйл биш. Хайр бол таны авч өгсөн зүйлсийн үнэ цэнээр хэмжигддэг зүйл биш. Хайр бол тэврэлт, халамж, энхрийлэл, тайтгарал юм.

Тэгэхээр үүнийг уншиж байгаа эцэг, эхчүүд минь хүүхдэдээ зөв цагт нь цаг гаргаж сураарай. Басхүү зөвөөр хайраа илэрхийлж, сайн эцэг, эх үүрэгтэй гэдгээ санаарай.

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417